Техник импорт ХК болон түүний охин компаниудын дунд жил бүр зохион байгуулагддаг спортын наадам нь энэ жил Капмон ББСБ-ын үүсгэн байгуулагдсаны 20 жил, Эм Жи Эл Цемент ХХК-ийн 10 жилийн ойн баярын хүрээнд 2022 оны 11-р сард амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн онцлог нь тус спортын наадам нь олс таталт, дартс, ширээний теннис, шатрын спортын төрлүүдээр нэмэгдэж, “Алтан шонхор” шилжин явах цомын төлөө нийт салбар компаниудын баг тамирчид ширүүхэн өрсөлдсөн бөгөөд энэхүү спортын олон төрөлт анхдугаар наадамд нийлбэр дүнгээр Техник импорт ХК-ийн хамт олон тэргүүлэн шилжин явах цомын эзэн боллоо.
Спортын наадмын бүх төрөлд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе.