Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байна.
Хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборын хүрээнд 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, автозам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгэж, 2022 оны 11 сард байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Сангийн яам, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар “Жунмэй инженеринг групп” ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж, Улсын комисс ажиллаж байна.
Манай компани уг төсөлд ОХУ-ын Роснефть үйлдвэрийн БНД100/130 маркийн шингэн битумыг хугацаанд нь 100% нийлүүлэн, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрийг оруулан ажиллалаа.