НҮҮР ХУУДАС / БИДНИЙ ТУХАЙ
Техник импорт хувьцаат компани нь 1958 онд Техник Импорт Хангамжийн Нэгдэл нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Монгол улсын гадаад худалдааны ууган компанийн нэг юм.
Байгуулагдсан цагаасаа аж үйлдвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо гэх мэтчилэн салбаруудыг хөгжүүлэхэд нэн шаардагдлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, материалыг холбогдох газруудын захиалгаар импортлон нийлүүлсээр ирсэн. 1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан төрийн өмчит нээлттэй хувьцаат компани болон өөрчлөгдѳж 1998 онд нээлттэй дуудлага худалдаагаар хувьцаа нь арилжаалагдаж 100 хувь хувийн өмчит “Техник Импорт” ХК болж үйл ажиллагаа явуулж байна.
65 жилийг түүчээлсэн Техник Импорт ХК нь өдгөө охин компаниудын хамтаар барилга, авто зам, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, тээвэр ложистик, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, санхүүгийн салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Өнѳѳдрийн амжилтад хүрэхэд бодитой хувь нэмэр оруулсан хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ Олон улсын жишиг, стандартыг дагаж мөрдөн, зах зээл дэх өрсөлдөгч болон хамтрагч, харилцагч нартай бизнесийн таатай орчин бүрдүүлэн ажиллахаас гадна компанийн засаглалыг хөгжүүлж, ил тод байдлыг баримтлан ажиллаж, нийгмийн хариуцлагыг идэвхитэй хэрэгжүүлэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч компани байхыг эрмэлзэн ажиллах болно.
Xарилцагч төвтэй инноваци шингэсэн төгс шийдлийг бизнес бүрд хүргэнэ.
Бид чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн ёс зүйтэй тэргүүлэгч компани байна.
Урт хугацааны, тогтвортой, сайн түншлэлийн төлөө хамтдаа
Өөриймсөг сэтгэлгээ, үнэнч шударга зарчим
Ил тод байдлыг эрхэмлэж, аливаад хариуцлагатай, бусдыг хүндэтгэсэн эерэг хандлага, зөв харилцаагаар хамтран ажиллах, бүтээлч, шударга хамт олныг бүрдүүлэх
Манлайлал
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж чаддаг ажилдаа мэргэшсэн, санаачлагатай ажилтан.
Харилцагч, үйлчлүүлэгч
“Итгэлцэл дээр суурилсан түншлэл” бүхий хамтын ажиллагаа, соёлтой, шуурхай үйлчилгээтэй байна.
Зах зээлийн судалгааны дүн, Компаний өрсөлдөх чадвар, Нийлүүлэгч болон Харилцагчид, бусад Сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагыг холбогдох хууль, стандарт, гэрээ, Компаний төлөв байдалтай уялдуулан тодорхойлж, Хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн хөгжүүлэлт, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйл явцын тасралтгүй сайжруулалтыг хангах замаар зах зээлд бий болгосон байр сууриа бэхжүүлж салбартаа манлайлах нь “Техник импорт” ХК-ийн чанарын бодлого болно.
© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Техник импорт ХК